Компаний тухай

Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Бидний цахим хуудсанд зочилж буй эрхэм Таны амрыг айлтгаж, манай компанитай танилцаж байгаад талархал илэрхийлье.

НВЦ компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн өндөг, тахианы мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд одоо улсдаа төдийгүй бүс нутагтаа тэргүүлэгч компани болон өргөжин ажиллаж байна.

Дэлхийн нийтээр эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэхийг эрхэмлэх болсон өнөө үед бид олон улсын нэр хүнд бүхий компаниудын чанарын баталгаат бүтээгдэхүүн, түүхий эдийг импортолж, өөрийн орондоо үйлдвэрлэхийг үйл ажилллагаандаа эрхэмлэн дээдэлдэг.

НВЦ нэрэн дор нэгдсэн нэгдмэл нэг зорилго, хүсэл зориг бүхий манай баг хамт олон хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтран ажиллахыг сонирхогч Та бүхэнд чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхийн төлөө өөрсдөдөө өндөр шаардлага, зорилго тавьдаг билээ.

Мөн компанийн болон өөрсдийн тогтвортой өсөлтийг зогсолтгүй дээшлүүлснээр өдөр ирэх тутам өөдлөн дэвжиж буй улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаар хичээн ажиллаж байна.

Хүндэтгэсэн,

Ерөнхий захирал          Ц.Баатарбилэг