“ЭГГМАРТ” СҮЛЖЭЭ

“ЭГГМАРТ” СҮЛЖЭЭ

Эггмарт сүлжээ дэлгүүр нь 2005 онд NVTs компанийн төв байрны дэргэд байрлах нэрийн барааны жижиг дэлгүүрээс үйл ажиллагаагаа эхлүүлэн улмаар 2011 онд бие даасан аж ахуйн нэгжийн статустай болж, Улаанбаатар хотод үндсэн 5, гэрээт 4 салбар дэлгүүр мөн Дархан, Эрдэнэт хотуудад салбараа нээсэн билээ.

“НВЦ” ХХК-ийн 100% хөрөнгө оруулалтаар байгуулагдсан “Эггмарт” Сүлжээ нь “НВЦ” ХХК-ийн үйлдвэрлэсэн шинэхэн өндгийг өдөр бүр үйлдвэрээс нь хэрэглэгчдэд шууд нийлүүлэх зорилготой бөгөөд үүний зэрэгцээ бүх төрлийн дотоодын үйлдвэрийн болон импортын чанарын баталгаат тахианы мах махан бүтээгдэхүүн, 16 жилийн хамтын ажиллагаа бүхий ОХУ-ын Эрхүү мужийн “Белореченское” компанийн өндөг, тахианы мах болон махан бүтээгдэхүүн, сүү болон сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоог үйлдвэрээс нь амт чанарын баталгаа, олон төрлийн сонголттойгоор зөвхөн “Эггмарт” сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжийг хэрэглэгчддээ олгож байна.

“Өдөр бүр шинэ” уриатай Эггмарт нэрийн барааны дэлгүүрүүд нь шинэхэн өндөг, сайн чанарын тахианы махны хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан салбар дэлгүүрүүдийнхээ тоог нэмэгдүүлэн олон улсын стандартад нийцсэн, дэлхийн жишигт хүрсэн эрүүл, шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ ойртуулан хүргэхээр хичээн ажиллаж байна.

Салбар дэлгүүрүүд:

- Эггмарт Төв / ХУД 3-р хороо

 

 

Хаяг байршил