Төсөл

Төсөл

“Баян шувуу” аж ахуйн техник эдийн засгийн үндэслэл нь 1 сая толгой өндөглөгч шувуутай, жилд дунджаар 300 гаруй сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтайгаар боловсруулагдсан. Нийт 6 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжиж бүрэн ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн.

Энэхүү олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий эко шувууны аж ахуйн цогцолбор нь :

- Дэгдээхэй бойжуулах аж ахуй

- Өндөглөгчийн аж ахуй

- Тэжээлийн үйлдвэр

- Эх сүргийн аж ахуй

- Өндөг савлах, боловсруулах үйлдвэр

- Мах боловсруулах үйлдвэр

- Биогазын үйлдвэр бүхий дэд төслүүдтэй иж бүрэн  цогц шувууны аж ахуй юм.

Төслийн гол нийлүүлэгчээр дэлхийд алдартай Германы Big Duchman (шувууны аж ахуйн тоног төхөөрөмж), Францын C-Lines (шувууны байр), Голландын Moba (өндөг ангилан ялгах төрөөрөмж), Солонгосын Hanwaki (ус цэвэршүүлэх төхөөрөмж), ОХУ-ын Белореченское (шилмэл эх сүрэг) компаниудыг сонгон амжилттай ажилласан.

 “Баян шувуу” аж ахуй бүрэн ашиглалтанд орсноор:

- Уургийн агууламж өндөр, шингэц сайтай, өртөг харьцангуй бага хүнс болох өндөг, тахианы махны үйлдвэрлэл, хэрэглээ нэмэгдэх нь хүн амын хүнсний хэрэглээ тэр тусмаа уургийн хангамж болон хүнсний аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлэх

- Монгол улсын шувууны аж ахуйн хөгжилд дэвшилтэт техник, технологи, нөү-хау нэвтрэх

- Зах зээл дээрх өндөгний өртөг буурах

- Импорт буурах

- Орон нутагт 200 гаруй ажлын байр бий болoх

- Газар тариалангийн үйл ажиллагааг дэмжих

- Байгаль орчин, экологт хор нөлөөгүй, олон улсын стандартыг хангасан жишиг үйлдвэр бий болох ач холбогдлуудтай.

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Импортыг 100% орлох үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт.

Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ.

Байгаль орчин, экологт хор нөлөөгүй, олон улсын стандартыг хангасан жишиг үйлдвэр болно.

Газар тариаланг дэмжсэн тэжээлийн үйлдвэр бий болох.

Шувууны аж ахуйн хөгжилд томоохон дэвшилт гарна.

Улсын хэмжээний үйлдвэр орон нутагт бий болно.

Төв аймагт төлөх татварын хэмжээ (Орлогын албан татавар жилд дунджаар 3,2 тэр бум төгрөг) нэмэгдэнэ.

Баянчандмань суманд 100 шинэ ажлын байр бий болно.

Сумын айл, өрхийн дундаж орлого өснө.

Өндөр хөгжилтэй орны шувууны аж ахуйн менежмент, шувуу маллах тэжээх орчин үеийн НО-ХАУ орж ирнэ.

Бүтээгдэхүүний өртөг 20-25 хувиар буурна.

Жилд үйлдвэрлэх өндөгний хэмжээ 5-6 дахин өснө.