Sweet Kitchen 3 жилийн ой

25 May 2017 / Мэдээ
Sweet Kitchen 3 жилийн ой
2014 оны 12 дугаар сарын 15-нд news.mn, gogo.mn, zaluu.com, hiub.mn сайтуудад гарсан
Фейсбүүкийн Sweet Kitchen групп дээр хэн нэгэн нь амтат хуурга хийн тавибал бүх гишүүд нь давалгаалж, тэр өдөр Монголын айл бүр амтат хуурга иддэг гэсэн яриа бий. Хэдийгээр энэ нь хэтрүүлэг ч ерөнхийдөө үнэний ортой яриа. Учир нь тус групп 137 мянган гишүүнтэй. Монголын фейсбүүк группүүд дотроос хамгийн идэвхтэй нь.
/Зураг 12, 13, 14 дугаартайг тавих/
Гурван жилийн өмнө анхны шинэ жилээ 90 гишүүнтэй тэмдэглэж байсан бол өнгөрсөн жил 170, энэ жил 230 эзэгтэй баяраа хамтдаа тэмдэглэхээр цуглажээ. Sweet Kitchen группийн 3 жилийн ойн шинэ жилийн арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний манлай үйлдвэрлэгч “НВЦ” компани “Баян” өндөг, Эггмарт сүлжээ дэлгүүрээрээ оролцлоо. Шинэ жилийн арга хэмжээнд манлайлагч найман бүсгүй найман хүний бүрэлдэхүүнтэй баг удирдан, төрөл бүрийн хоол хийснээс гадна баг Ерөнхий ивээн тэтгэгч НВЦ компанийн өндөг, Эггмарт дэлгүүрийг илэрхийлсэн амтат бялуу хийн ширээгээ чимэглэсэн байлаа.
/Зураг 7, 8, 9, 10, 11-ийг дараалуулан тавих/
 Найман багийн урласан амттаны шилдгийг Sweet Kitchen группийг үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн, хөтлөгч НБА, “НВЦ” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал, хатагтай Б.Дэмбэрэл нарын гурван хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүлээ. Тэмцээний шилдгийг шүүгчдээс гадна арга хэмжээнд хуран цугласан 230 бүсгүй “лайк” тэмдэг өгч давхар шүүсэн нь шударга шүүхэд нөлөөлсөн юм. Ингээд дүн гаргахад шүүгчдийн өгсөн оноо болон хамгийн олон лайк цуглуулснаараа 116 оноогоор “Queen Kitchen” баг түрүүлсэн юм.
 /Зураг 15, 16-г тавих/
Sweet Kitchen бол зүрх сэтгэлээрээ нэгдсэн бүсгүйчүүдийн чөлөөт бүс хэдийнэ болж чаджээ. Эзэгтэй нар зүрх сэтгэлээрээ хоол хийдэг болохоор амттай байж, энэхүү групп жилээс жилд өргөжин тэлж байна. Бүсгүйчүүдэд олон талын боломж олгосон энэхүү группийн талаар үүсгэн байгуулагч болон гишүүдтэй уулзаж ярилцсан юм.
 
Sweet Kitchen ХХК-ийн захирал Б.Тэмүлүн: Манай группээс маш олон компани төрөн гарсан
-Би урлаг судлаач, бүжгийн багш мэргэжилтэй. Гурван жилийн өмнө жирэмсэн байхдаа ээжүүдийн группт өөрийн хийсэн хоолныхоо жорыг оруулж эхэлсэн. Тэр маань олон хүнд таалагдсан тул өөрийн Sweet kitchen (Бүтээлч бүсгүйчүүдийн групп)-ийг нээсэн. Хоёр хоногийн дотор 200-аас дээш гишүүнтэй болж байлаа. Сарнай цэцгийн баглаан бялуу хийж тавьсан нь бум болж байсан. Одоо зөвхөн үүнийг л хийж зардаг маш олон бүсгүй бий. Би хоол хийхдээ үйлдэл бүрээ нэг байрлал дээрээс детальчлан зургийг нь авч тавьдаг. Энэ маань хүмүүст дагаж хийхэд амар байдаг гэж боддог.
Хоол гэдэг өргөн, дуусахгүй сэдэв учир групп маань өдрөөс өдөрт олон гишүүнтэй болж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд манай группээс маш олон компани төрөн гарсан. Хувиараа бялуу, нарийн боов хийдэг бүсгүйчүүд ч бий болсон. Үүгээр би маш их бахархаж явдаг. Гэртээ сууж байгаа бүсгүйчүүд маань нөхрийнхөө гарыг харалгүй, өөрсдөө мөнгө олдог болсон гэдгээ надад бичдэг нь маш том урам өгдөг.
 
А.Р.Ивановна: Би сайхан орлоготой болсон
-Би якут хүн. 1976 онд монгол хүнтэй гэр бүл болон Монголд ирсэн. 35 жил Их сургуульд багшлаад тэтгэвэртээ гараад гурван жил болж байна. Sweet Kitchen группт орос хоолны жор тавьдаг. Хамгийн их асуулт, сэтгэгдэл, лайк авсан бичвэр бол өргөст хэмх болон мөөг дарах жор байсан. Орос олон төрлийн хоол заадаг байсан. Гишүүдээс хоолоо биечлэн заагаач гэсэн хүсэлт олноор ирсэн учир 9 дүгээр сараас хойш долоо хоногт гурван өдөр хоолны хичээл зааж байна. Ингэснээр би сайхан орлоготой болсон. Өнөөдөр гэхэд гурван хүн ирээд наполеон торт сураад явлаа. Гурван цагийн дотор 15 хоол сурдаг сургалт л даа. Орос хэлний багш орос хоолны багш болсон. Хоолны багш болно гэж хэзээ ч бодож байгаагүй. /инээв.сур/ Хоолны хичээл заалгасан шавь нар маань таван тивд байна. Би хоолны хичээл заахаас гадна Тьянши гээд олон улсын сүлжээг Оросоос Монголд 13 жилийн өмнө оруулж ирсэн, бас захирлаар нь ажилладаг.
 
Б.Сувд: Хоол хийх дургүй олон эмэгтэйг дуртай болгосон 
-Гурван жилийн өмнө хүүхдээ гаргаад, гэртээ сууж байсан. Тэр үедээ Sweet Kitchen-ийг дөнгөж байгуулагдахад нь гишүүн болж байсан. Би ер нь яагаад ч юм багын хоол хийх дургүй хүүхэд байсан. Энэ группийн гишүүн болсноос хойш хоол хийх дуртай болоод, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж эхэлсэн. Над шиг хоол хийх дургүй олон хүнийг Sweet Kitchen дуртай болгож байгааг хараад бахархдаг. Одоо cheese болон Даваахүүгийн алдарт гурван давхар шоколадтай кейк хоёрыг өөрийн гарын жор болгосон. Манай группт хоол маш сайхан хийдэг олон бүсгүй бий. Тэднийг хоол хийхээр манай группийнхэн давалгаалдаг. Улаанбаатарчууд нэг өдөр нэг хоол иддэг гэсэн хошин яриа байдаг нь үүнээс улбаатай.
 
Т.Цэндсүрэн: Бүсгүйчүүдийн хүслийг нэгтгэж чадсан
-Би хүнсний технологич мэргэжилтэй. Тиймдээ ч хоол хийх дуртай. Гурван жилийн өмнө Sweet kitchen-ий гишүүн болж байсан. Анхны уулзалтанд нь оролцож байсан. Б.Тэмүлүнд баярлалаа гэж хэлмээр байдаг. Бүсгүйчүүдийн хүслийг нэгтгэж чадсан хөдөлмөрч, гайхалтай дайчин эмэгтэй. Одоо бол өдөр тутамдаа 20 орчим төрлийн хоол хийдэг. Нарийн боов, кейк, бялуу хийж сурсан. Нэр төрлөө өдөр ирэх тусам олшруулж байгаа. Одоо захиалга олдоод бизнес хийх боломж гарвал хийчихье гэж боддог болсон /инээв.сур/
 
Б.Оюунцацрал: Нэр төрлөө олшруулснаар сардаа нэг хоолыг нэг л удаа хийж байна
-Анхны гишүүдийн нэг. Б.Тэмүлүнг таньдаг байсан болохоор хамгийн түрүүнд гишүүн болсон. Гэрийн эзэгтэй хүний гарын хоол олон төрлийн байвал зүгээр юм болов уу гэж боддог. Эзэгтэй нарт санаа маш сайн өгдөг групп. Группийн онцлог гэвэл үр дүн нь маш хурдан харагддаг. Гоё хоол харлаа. Тэр дор нь хийгээд л 30 минутын дараа бусдадаа тайлагнах жишээтэй. Хамгийн том, хамгийн анхны урмын үгийг нөхрөөсөө авна. “Ямар гоё хоол хийсэн юм бэ” гэдэг үгэнд хамгийн их урам орно. Долоо хоногт долоон төрлийн хоол хийдэг байсан бол одоо сардаа нэг хоолыг нэг л удаа хийж байна.
 
М.Мандхай: Тусдаа групптэй, солонгос хоолны ном саяхан гаргасан
-Мама централ гэж ээжүүдийн групп байдаг байсан. Тэрний маань гишүүн Б.Тэмүлүн тусдаа групп байгууллаа гэж сонсоод арван хэдэн гишүүнтэй байхад нь элсэн орж байсан. Би өөрөө Солонгост ажиллаж, сурч байсан. Тэр утгаараа солонгос хоол хийх дуртай. Үүнийгээ зааж эхэлсэн. Гэтэл “Sweet Kitchen” группт маш олон хүн бичвэр оруулдгаас хоолны маань жор олдохгүй байна гэж хүмүүс хандаад, тусдаа групп нээхийг зөвлөсөн. Ингээд солонгос хоолны жор нийтэлдэг групп нээсэн. 30 мянган гишүүнтэй, одоогоор 50 хоолны жор орсон байгаа. Ингээд явж байтал хүмүүс хоолны маань жорыг байнга интернэтэд орж хийхэд хэцүү байна, нэгтгэж ном гаргаач гэсэн хүсэлт ирүүлж эхэлсэн. Ингээд арав хоногийн өмнө номоо хэвлүүлсэн. 500 ширхэг хэвлэгдсэнээс захиалгаар хүргэж өгсөөр 150 үлдээд байгаа. Тиймээс дахин хэвлэлтэд өгсөн.
 
З.Пүрэвдорж: Группийнхэн маань “Орлой шавь Гурван мисстээ” гэдгээр минь сайн мэддэг   
-Ээжийнхээ төрсөн өдрөөр сагстай кап кейк хийлгэх хүн хайгаад, “Хаана хийлгэх вэ?” гэж найзаасаа асуусан. Найз маань ийм нэртэй групп байдгийг зааж өгч байсан. Ингэж Sweet Kitchen-ий гишүүн болсон. Нэг жил болж байна. Хоол хийгээд постлохоор группийнхэн маань “Мэргэжлийн тогооч уу” гэж их асуудаг юм. Би электроникийн техникч, цагдаагийн байгууллагын ажилтан, эрх зүйч мэргэжилтэй. Хоол хийх бол миний хобби. Би “Гурван мисстээ” гэж бичээд ихэвчлэн зууш хийснээ постолдог. Нэг мисс нь миний эхнэр. Нөөгөө нь миний хоёр охин. Тиймээс “Орлой шавь Гурван мисстээ” гэж бичдэг. Үүгээр группийнхэн маань сайн таньдаг. Сүүлийн үед мундаг мундаг бүсгүйчүүдээр кейк, бялуу заалгаснаа их хийж байгаа. Энэ жил гэр бүлийнхээ шинэ жилийн баярын ширээний бялуугаа өөрөө хийх бодолтой байгаа.   

CREATE ACCOUNT

FORGOT YOUR DETAILS?

TOP