Медиа

Хийж чадаж байна

“Хийж чадаж байна” энэ үгийг өнгөрөгч баасан гаригт төв аймгийн Баянчандмань суманд болсон НВЦ компаний “Баян шувуу” шувууны аж ахуйн нээлтэнд оролцсон 10-аад жил өндөгний худалдаа эрхэлж байгаа нэгэн эрхэм хэлэв. Тэнд уригдаж ирсэн өндөгний худалдааны төлөөлийхөн үүнтэй санал нэг байсан. Анх очихдоо жирийн нэг аж ахуй дээр очино гэж төсөөлж байснаа тэд нуусангүй. Гэтэл яг очоод хартал маш цэвэрхэн, орчин үеийн бүрэн автомат төсөөлж ч байгаагүй аж ахуй тэднийг угтан авсан юм. МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуягт ч “Баян шувуу” аж ахуй гүнзгий сэтгэгдэл үлдээсэн нь түүний хэлсэн үгнээс харагдана. Бүх л хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр энэ тухай гарсан болохоор дахин дурьдах нь илүүц бизээ. Өндөгний импортыг эрс бууруулна, өндөгний үнийг буулгана, шинэ өндөг байнга нийлүүлэгдэнэ зэрэг олон эерэг хүлээлт үүнийг дагаад үүссэн. Биелэх бүрэн боломж байгаа нь ч тоо баримтаас харагдаж байна. Төрийн гарыг харж суулгүй өөрсдөө хөрөнгө босгон европд ч томд тооцогдох фермийг бүтээн байгуулж, шувууны салбарт 50 жилд хийсэн ажлыг НВЦ хоёрхон жилд багтаасан нь том амжилт. Монгол улс зах зээлийн шилжитийн үеээс аль хэдийн гарч бүтээн байгуулалтын үедээ орсон нь эндээс тод харагдаж байв. Хэрвээ хүсвэл та ч “Баян шувуу” аж ахуйтай танилцаж болно. Удахгүй шинэ аж ахуйтай танилцуулах аялалыг НВЦ компанийхан тогтмол зохион байгуулж эхлэх сурагтай байна лээ.