Медиа

НВЦ дэлхийн шилдэг компани

НВЦ дэлхийн шилдэг компаниар шалгарчээ

Дэлхийн өндөгний холбооны жил бүр болдог ээлжит хурлаас Монголын НВЦ компанийг 2012 оны Дэлхийн шилдэг менежменттэй өндөг үйлдвэрлэгч компаниар шалгаруулж, "Алтан өндөг" дээд шагналаараа шагнасан байна. Дэлхийн өндөгний холбоонд харьяалагддаг компаниуд дэлхий дээрхи нийт өндөгний 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Энэ аваргуудын дундаас Монгол компани шилдэгээр тодорч чадаж байна гэдэг бол бид дэлхийн хөгжилөөс төдийлэн хоцроогүй яваагийн нэг илэрхийлэл. Урьд нь Монгол компаний бүтээгдэхүүн шилдэг болж байхыг сонссоноос биш Монгол компанийг дэлхийн шилдэг компаниар нэрлэн шагнаж байгаа тохиолдол магадгүй анхных байх.

Дэлхийн өндөгний холбооны сайтан дээр тавигдсан албан ёсны мэдээнд "сүүлийн 14 жилийн хугацаанд Монгол улсын өндөгний хэрэглээ бараг 500 хувь нэмэгдсэн бөгөөд энэ өсөлтөнд оруулсан хувь нэмрийг нь үнэлж энэхүү нэр хүндтэй шагналаа НВЦ компанид олголоо" хэмээн онцлон дурьдсан байна.

Мөн НВЦ компанийнхан Төв аймгийн Баянчандмань сумын нутагт нэг сая шувууны аж ахуйн суурийг энэ сарын эхээр тавьж одоо дэд бүтцийн ажил ид ундарч байна. Одоо байгаа аж ахуй 100,000 шувууны багтаамжтай бөгөөд энэ хүчин чадал даруй 10 дахин өсөж, технологи нь дэлхийн шилдэгт тооцогдох компаниудаас шууд нийлүүлэгдэх аж. Техникийн дэвшил нэвтрэхийн хэрээр бүтээгдэхүүний чанар шууд дээшилэх нь ойлгомжтой. Ингэж нэг бид хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг хаяанаасаа өөрийн Монгол компаниасаа шууд авах боломжтой боллоо. Ийм ч учираас хүнсний аюулгүй байдлын төлөө тун чухал нэг алхам хийж дэлхийн хэмжээний шувууны ферм байгуулах ажилдаа ханцуй шамлан ороод байгаа НВЦ компанийхандаа амжилт хүсье. Өглөөхөн гарсан өндөг өдөр нь миний тавган дээр байж байвал би лав өдөр бүр иднэ.... Эрүүл хүнс алтнаас ч эрхэм шүү дээ. 

Албан ёсны мэдээллийг:  https://www.internationalegg.com/corporate/eggindustry/details.asp?id=57