Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага

  • Эмзэг бүлгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллага болох “Энх-Нийгэм” ТББ-ын гишүүдэд, Оргил төвийн ахмадуудад мөн  ХУД-ийн 3-р хорооны ахмадуудад тэмдэглэлт баяр, ойн өдрүүдэд 10-аад жилийн турш тогтмол өөрийн нэрийн бүтээгдэхүүн, мөнгөн тусламж өгч байна.
  • Хүүхдийн асрамжийн “Болор” сан болон  халамжит гэр бүл сангийн хүүхдэд өдөр бүр 1 өндөг, 100гр тахианы мах махан бүтээгдэхүүнийг сүүлийн 5 жил тасралтгүй хандиваар нийлүүлсээр ирсэн.
  • 300 гаруй хүнийг ажлын байраар ханган, тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажилладаг.
  •  “НВЦ” ХХК нь жилд дунджаар 4.5-5 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт оруулдаг. 
  •  Дэлхийн өндөгний холбооноос компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, өөрийн улсдаа өндөгний хэрэглээг өсгөсөн үйл ажиллагааг үнэлж дээд шагнал “Алтан өндөг” -ийг Монгол улсаас анх удаа НВЦ компанид олгосон.