Баян өндөг

Өндөг хэмээх гайхамшигт хүнс нь эрт үеээс амин дэмийн эх үүсвэр, амьдралыг үүсгэгч, шим тэжээлийн бэлэг тэмдэг хэмээн тооцогдсоор ирсэн.Өндөг нь Шим тэжээлт болон биологийн үнэт чанарын хувьд эхийн сүүний дараа орохоор уургийн агууламжтай хүнс бөгөөд амьд бие махбодь үүсэн бий болох, хөгжихөд шаардлагатай бүх төрлийн амин дэм эрдэс бодис агуулдаг. Нэг өндөг нь илчлэг чанарын хувьд үхрийн 40 г мах, 200 г сүүтэй тэнцэнэ. 

Баян өндөг

Өдөр бүр өндөг...

 Баян худалдааны тэмдэг бүхий өндгийг үйлдвэрлэгч “Баян шувуу” аж ахуй 2003 онд “Монэгг” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Баянчандмань суманд байгуулагдсан. ОХУ-ын “Белореченск” шувууны аж ахуйгаас Decalb шилмэл үүлдрийн эх сүргээ авдаг.

 Баян өндгийг байгалийн цэвэр нөхцөлд, шилмэл үүлдрийн тахиаг өндөр үр шимтэй тэжээлээр тэжээн, мэргэжилтнүүдийн хяналтан дор европ технологийн горимоор Монгол нутагтаа үйлдвэрлэн гаргаж авдаг билээ. Баян өндгийг амтархан хэрэглэцгээе!

Баян брэндийн монгол цагаан өндгөө хүнсэндээ амтархан хэрэглэцгээе!

Тахиа шувууны өндөг нь уургийн хамгийн сайн эх үүсвэр бөгөөд загас болон малын махтай тэнцэхүйц үр шимтэй хүнс юм.

Өндөгний амт, чанар нь:

- Тахианы хоол тэжээл,

- Амьдарч буй орчин нөхцөл, агаар,

- Өндөглөгч тахианы гарал үүсэл буюу үүлдэр угсаа гэсэн 3 зүйлээс голлон хамаардаг.

Хүн бүхэн өөрийн эрүүл мэнддээ ямагт санаа тавих болсон одоо үед аливаа хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо:

- Хэний бүтээгдэхүүн бэ?

- Хаана үйлдвэрлэсэн бэ?

- Бусдаас юугаараа ялгаатай вэ? Гэсэн асуултыг тавих нь зайлшгүй.

Генийн сан сайтай өндөглөгч шувууг, боловсронгуй техник, технологитой зориулалтын байранд, амин дэмээр баялаг, чанартай хоол, тэжээлээр тэжээснээр амт, чанар сайн өндөг гаргаж авна гэсэн үг юм.

С0 ӨНДӨГ

Баян

С0 шилдэг сорт:

Жин - 65-78гр

1 үүрэнд - 30ш

1 хайрцганд - 360ш

Хайрцагны наалт нь улаан өнгийн байна.

 

c1 өндөг

Баян

С-1 нэгдүгээр сортын өндөг:

Жин - 55-65 гр

1 үүрэнд - 30ш

1 хайрцгандаа - 360ш

 Хайрцагны наалт нь улаан өнгийн байна.  

 

c2 өндөг

Баян

С-2 хоёрдугаар сортын өндөг:

Жин - 45-55 гр

1 үүрэнд - 30ш

1 хайрцгандаа - 360ш

 Хайрцагны наалт нь улаан өнгийн байна.  

Савлагаатай өндөг

НВЦ компани нь савлагаатай өндгийг Монголын зах зээлд 2007 онд анх удаа нэвтрүүлсэн нь өндөг худалдан авагчдыг хүндэтгэсэн,  зөөвөрлөж хэрэглэхэд хялбар шийдлийг бий болгoсон билээ.

Энэхүү бүтээгдэхүүн нь Голланд улсын “MOBA” фирмийн автомат машинаар сортлогдож, дардас тавигдсан, мал эмнэлэг, лабораторийн шинжилгээний бичиг, Монгол улсын тохирлын гэрчилгээтэй нэгдүгээр сортын өндгийг европ стандартад нийцүүлэн савласан байдлаар худалдаанд гардаг юм. Бүтээгдэхүүний онцлог, давуу тал:

   - Өндөгний пластик сав нь олон улсын чанарын шаардлагад нийцсэн ПЭT материалаар хийгдсэн тул бөх бат, эрүүл ахуйн шаардлагыг 100% хангадаг.

   - Өндөгний том жижиг болон хагарч гэмтсэн эсэх нь савыг онгойлгохгүйгээр бүх талаас шууд харж болно

   - Олон хүний гар дамжих гэх мэт эрүүл ахуйн зохисгүй асуудлыг шийдсэн, 6, 10 ширхгээр савласан нь хэрэглэгчид сонголт хийх боломж олгосон, эдийн засгийн             хувьд хэмнэлттэй.

   - Хэрэглэгчдэд авч явахад хялбар, хөргөгчинд бага зай эзэлдэг, хадгалахад тохиромжтой.

   - Худалдан авсныхаа дараа өндгөө чанаж аялал зугаалганд авч явах гэх мэтээр дахин ашиглах боломжтой.

   - Савны гадна талд хэрэглэгчдэд шаардлагатай мэдээлэл болох гарал үүсэл, тэжээллэг чанар, үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацаа, тоо ширхэг, зураасан код, урамшуулал, нийлүүлэгчийн хаягийг багтаасан гэх мэт олон улсын жишигт нийцсэн давуу талуудтай.