Бөднө өндөг

Өндөг хэмээх гайхамшигт хүнс нь эрт үеээс амин дэмийн эх үүсвэр, амьдралыг үүсгэгч, шим тэжээлийн бэлэг тэмдэг хэмээн тооцогдсоор ирсэн.Өндөг нь Шим тэжээлт болон биологийн үнэт чанарын хувьд эхийн сүүний дараа орохоор уургийн агууламжтай хүнс бөгөөд амьд бие махбодь үүсэн бий болох, хөгжихөд шаардлагатай бүх төрлийн амин дэм эрдэс бодис агуулдаг. Нэг өндөг нь илчлэг чанарын хувьд үхрийн 40 г мах, 200 г сүүтэй тэнцэнэ. 

Бөднө өндөг

Бүх насны хүмүүст зориулагдсан эмчилгээний /сувиллын/ хүнсний бүтээгдэхүүн.

Бөднө шувууны өндөг нь бактерийн болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, биеийн эсэргүүцэх чадварыг идвэхижүүлдэг, эмчилгээний чанартай, чухамхүү эрүүл мэндийн уурхай гэлтэй зүйл юм. 
Бөднийн өндөг нь аминдэм, аминхүчил болон органик  гаралтай бичил элементээр баялаг, ходоод гэдэс ба зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, хүний биенээс хүнд металлыг гадагшлуулдаг. 
Лецитин ихээр агуулдаг болохоор хүнсэнд түүхийгээр нь хэрэглэхэд бие махбодод хуримтлагдсан холестерины түвшинг бууруулдаг биологийн бодисын цуглуулга болсон экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. 

Бөднийн өндөг нь харшил үүсгэдэггүй учраас нэн ялангуяа хүүхэд багачуудад ашиг тустай, идэвхтэй хэлбэрээр агуулагдсан Д аминдэм  нь хүүхдийг рахит өвчнөөс сэргийлнэ. 

Настай хүмүүс тогтмол хэрэглэснээр үе мөчөөр нь өвдөхөө больж, үсний уг нь бэхжин, хараа сонсгол нь сайжирч, мэдэгдэхүйц эрүүл саруул болдог. Эрчүүд түүхийгээр нь тогтмол хэрэглэж заншвал биеийн тамир, чалх, бэлгийн чадавхид тун сайн гэдэг нь хэдийнээ нотлогдсон зүйл. Мөн атеросклероз буюу цусны ханын хатууралт, даралт ихсэх, гэдэс ходоодны өвчин, чихрийн шижин өвчин, харшил болон хүүхдийн диатез өвчинг бөднийн өндгөөр амжилттай эмчилж байна.

Бөднө шувуу нь элдэв өвчинд нэн тэсвэртэй буюу дархлаатай учир хүнд өвчин халдаахгүйн тулд урьдчилан сэргийлэх тарилга хийлгүй үржүүлж болдог цорын ганц шувуу тул мах, өндгөнд нь ямар нэг эмийн бодис хуримтлагддаггүй. 

Дэлхийн олон оронд бөднийн аж ахуй эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд бөднийн өндөг нь хамгийн их хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад дээгүүр орох болсон байна. 

Бөднийн өндгийг хүүхэд хоногтоо 2-6 ширхэг, томчуул 4-6 ширхгийг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Тэгэхдээ өглөө өлөн биендээ түүхийгээр нь, бас бүлээн усаар даруулж, тогтмол буюу 3-4 сарын турш тасралтгүй хэрэглэнэ.
Бөднийн өндгийг 0 - +20оС –ийн хэмийн ердийн нөхцөлд 25 хоног хадгалж болно.
ОХУ-ын ШУА-ын А.Н.Бахын нэрэмжит Биохимийн Хүрээлэнгийн судалгаанаас үзвэл бөднийн өндөгний нэг граммыг тахианыхтай харьцуулахад, 
А аминдэм 1.5 дахин, 
В аминдэм 2.8 дахин, 
B2 аминдэм 2.2 дахин их, 
фосфор, кали 5 дахин,
төмөр, кальций 4 дахин, 
зэс, кобальт 2 дахин их агуулсан байдаг байна. 

“Хүнсний бодис маань эм болж, эм маань хүнсний бодис байх ёстой”
Эртний грекийн суут ухаантан, эмч Гиппократ.