Орос өндөг

Өндөг хэмээх гайхамшигт хүнс нь эрт үеээс амин дэмийн эх үүсвэр, амьдралыг үүсгэгч, шим тэжээлийн бэлэг тэмдэг хэмээн тооцогдсоор ирсэн.Өндөг нь Шим тэжээлт болон биологийн үнэт чанарын хувьд эхийн сүүний дараа орохоор уургийн агууламжтай хүнс бөгөөд амьд бие махбодь үүсэн бий болох, хөгжихөд шаардлагатай бүх төрлийн амин дэм эрдэс бодис агуулдаг. Нэг өндөг нь илчлэг чанарын хувьд үхрийн 40 г мах, 200 г сүүтэй тэнцэнэ. 

Орос өндөг

"НВЦ с-1" гэсэн дардастай манай улсад худалдаалагддаг орос цагаан өндөг нь хэрэглэгчдийн 10 гаруй жилийн турш тасралтгүй хэрэглэж байгаа, танил болсон, нэр хүндтэй бүтээгдэхүүн юм.

"Белореченск" компани нь ОХУ-ын тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг бөгөөд 3400 ажиллагсадтай. Эрхүү мужийн Усоль-Сибирск хотод байрлах шувууны аж ахуй нь шилмэл үүлдрийн 2.5 сая өндөглөгч шувуунаас жилд 500 гаруй сая ширхэг өндөг гарган авдаг. Өндөг үйлдвэрлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж Эрхүү болон зэргэлдээх мужуудын хүн амын хүнсний хэрэгцээг хангахад чухал хувь нэмэр оруулдаг.

Өндөг нь дээд зэргийн, онцгой амт чанартай байдгийн гол учир нь өөрсдийн тарьж ургуулсан сайн чанарын цэвэр улаан буудайг өндөр чанарын агууламж бүхий найрлагатай /концентраци/ хольж тахианыхаа тэжээлийг үйлдвэрлэдэгт оршдог байна. 

“НВЦ” ХХК нь ОХУ стандартын тохирлын тэмдэг, гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай “Белореченское”-ийн орос цагаан өндгийг хэрэглчдэдээ байнга шинээр нь хүргэж байна.

"Белореченск" -ийн өндөгний давуу тал:

- Өндөгний үйлдвэрлэл нь мэргэжилтнүүдийн хатуу хяналтын дор чанар, ариун цэврийн өндөр түвшинд явагддаг.

- Өндгийг Голландын “Хайсекс Белая” үүлдрийн өндөр дээд ангиллын шувуунаас хамгийн сүүлийн үеийн техник, технологи ашиглан гарган авдаг.

- Шувууг төрсөн өдрөөс нь эхлэн халдвар вирусээс хамгаалсан онцгой нөхцөлд байлгаж, стандарчлагдсан, тусгайлан бэлтгэсэн хоолоор  тэжээж, дээд зэргийн цэвэр орчинд өндөглүүлдөг.

- Америкийн “STAALKAT” фирмийн төхөөрөмжөөр өндөгийг сортолж, гэмтэлтэй өндгийг маш сайн ялгадаг.

- Өдөрт 14 удаа дээж аван шинжилж өндгөнд байх ёстой микро элементүүдийг хянаж байдаг

- “Белореченск” компани нь 2001 онд АНУ-ын, 2003 онд Европын улсуудын чанарын болон олон улсын худалдааны байгууллагын нэр хүндтэй шагналуудыг авч мөн 2008, 2009 онуудад ОХУ-д өндөгний чанарын үзүүлэлтээрээ нэгдүгээрт, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ хоёрдугаарт орсон.

- АО “Белореченск”-ийн өндөг нь олон улсын чанарын шаардлагыг бүрэн хангаснаар нэг өндгөнд агуулагдах илчлэгийн хэмжээ нь 100 клкал-т хүрч, тэжээллэг чанараараа 40 грамм үхрийн мах, 200 грамм сүүтэй тэнцэж, насанд хүрсэн хүний нэг өдрийн уураг эрдэс бодисын хэрэгцээний 4-5%, витамины хэрэгцээний 10-30%-  ийг хангадаг гайхамшигтай амт, төгс чанартай бүтээгдэхүүн болж чадсан. Иймээс “Белореченск”-ийн өндөгний чанарыг Орост төдийгүй олон улсад  хүлээн зөвшөөрдөг. 

“НВЦ” ХХК нь ОХУ стандартын тохирлын тэмдэг, гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай “Белореченское”-ийн орос цагаан өндгийг хэрэглчдэдээ байнга шинээр нь хүргэж байна.

c1 өндөг

НВЦ

Орос өндөг 1-р сорт

Жин - 52-64 гр

1 үүрэнд - 30ш

1 хайрцгандаа - 360ш

c1 6ш савлагаатай

НВЦ

Орос өндөг 1-р сорт

Жин - 52-64 гр

1 савлагаанд - 6ш

c1 10ш савлагаатай

НВЦ

Орос өндөг 1-р сорт

Жин - 52-64 гр

1 савлагаанд - 10ш